Text Size

Calendar

September 2010
MTWTFSS
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

Clock

ТАЛБАРЫН ТАРХВАР СУДЛАЛ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ ХҮССЭН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

PDFPrintE-mail

ТАЛБАРЫН ТАРХВАР СУДЛАЛ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ ХҮССЭН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн тархварзүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг сайжруулах улмаар өвчний тандалт, хариу арга хэмжээний эрт сэрэмжлүүлэх тогтолцооны нэгж бий болгох зорилгоор нэг жилийн хугацаатай, дадлагын ажилд суурилсан талбарын тархвар судлаачдыг бэлтгэх сургалтыг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийг (ХӨСҮТ) түшиглэн 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Найман хүний бүрэлдэхүүнтэй явагдах тус сургалт нь 2010 оны 11 сард эхлэх бөгөөд эхний 2 сарын хугацаанд (ангид суурилсан) тохиолдлын судалгаанууд дээр ажиллах, статистик боловсруулалтын аргуудыг ашиглан судалгааны мэдээ мэдээлэлд анализ хийх зэргээр тархвар зүйн арга барилыг суралцана. Дараагийн 10 сарын хугацаанд “хийнгээ суралцах” зарчим дээр үндэслэн явагдах дадлагын хичээлийн явцад суралцагчийг дадлагажуулах зорилгоор өвчний дэгдэлтийн үед голомтод ажиллуулах, өвчний тандалтын мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ, дүгнэлт хийлгэх зэргээр халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажилд томилон ажиллуулах болно. Амжилттай төгсөгчдөд сертификат олгоно.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Нийгмийн эрүүл мэнд, тархвар судлалын чиглэлээр их, дээд сургууль төгссөн эсвэл энэ чиглэлээр төгсөлтийн дараах сургалтад хамрагдсан
  • 3-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн
  • Англи хэлээр мэргэжлийн холбогдолтой материал ойлгох, бодол санаагаа илэрхийлж ярих, бичих чадвартай
  • Цаашид нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эх орондоо тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • 40 хүртэлх настай

Байгууллагын зүгээс тавигдах шаардлага:

  • Байгууллага нь мэргэжилтнийг 1 жилийн хугацаанд ажлаас бүрэн чөлөөлөх
  • Сургалтад хамрагдах хугацаанд мэргэжилтний ажлын байрыг хадгалах

Бүрдүүлэх материал:

  1. Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар;
  2. Нийгмийн эрүүл мэнд болон тархвар судлалын чиглэлээр төгсөлтийн дараах сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
  3. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл (Letter of interest)
  4. Одоогийн ажил олгогчоос уг сургалтад хамрагдахыг дэмжсэн албан тодорхойлолт
  5. Өөрийн товч намтар (CV)

Материалыг 2010 оны 8 дугаар сарын 25-ны дотор доорхи хаягаар хүлээж авна:

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
2б байр, “Талбарын тархвар судлал сургалтын хөтөлбөр”, Mongolian Field Epidemiology Training Programme (П.Энхтуяад)
13370 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Нам Ян Жугийн гудамж
Утас: 453701, 99038060

Сонгон шалгаруулалт
Зөвхөн анкетын шалгаруулалтад тэнцсэн мэргэжилтнүүдтэй хобогдох бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн ажлын газарт ЭМЯ-аас албан бичгийг 2010 оны 10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Талбарын тархвар судлаач” бэлтгэх сургалтын вэбсайт-аас (www.mfetp.mn) авч болно.